Чендугийн их дуулгын урьдчилсан шатанд манай улсаас 2 баг оролцоно

ESL-ээс зохион байгуулдаг CS2-ын "Intel Extreme Masters" цувралын ээлжит тэмцээн "IEM Chengdu 2024" дөрөвдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Тус тэмцээнд Ази тивээс ганц баг оролцох юм. Тэмцээнд оролцох багийг тодруулахаар урьдчилсан шатны тоглолтууд энэ сарын 26-27-ны өдрүүдэд болно.
Урьдчилсан шатанд манай улсаас "The MongolZ", БНХАУ-аас "TYLOO" багууд шууд уригдсан бол нэмэлтээр хоёр багийг нээлттэй сонгон шалгаруулалтаас тодруулах юм.
Тэд нэмэлт эрхийн төлөөх тоглолтод БНХАУ-ын "Steel Helmet" багийг 2-0 (Nuke 13-3, Mirage 22-20) харьцаагаар хожсон юм. Хэдхэн өдрийн өмнө дэлхийн аваргын урьдчилсан шатанд нутаг нэгт "ATOX Esports"-т хожигдоод байсан "The Huns Esports" хагас шигшээд тэдэнтэй дахин таарч Nuke-д 19-16 харьцаагаар хожжээ.
Intel Extreme Masters Chengdu 2024: Asian Qualifier

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.