НИЙГЭМЭнтертайнмент

"The MongolZ" баг Аргентиний "9z" багт хожигдон тэмцээнээ дуусгалаа

Германд болж буй цахим спортын Counter Strike-2 тоглоомын "Intel Extreme Masters Cologne Major 2026" тэмцээний хасагдах шатанд өрсөлдөх найман баг бүрэн тодорлоо. Өчигдөр "The MongolZ" баг сүүлийн шийдвэрлэх тоглолтоо Аргентиний "9z Team" багтай хийж 0:2-оор ялагдан тэмцээнээ дуусгалаа.

Энэ тоглолтын үр дүнгээс шалтгаалан хасагдах шатны найман баг бүрдэх байв. Тэгвэл "9z Team" баг цааш тоглох болзлоо хангалаа. 1,2 сая ам.долларын шагналын сантай тэмцээний 11-р байрт шалгарсан "The MongolZ" баг 20 ам.долларын мөнгөн шагнал хүртжээ.Тэмцээний шилдэг найман багийн тоглолт зургаадугаар сарын 18-д эхэлнэ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button