Нийгэм мэдээ

Д витамины дутагдал толгой өвдөлтийг нэмэгдүүлдэг

Нойр дутуу явах, хэт их ачаалалтай, стресстэй ажиллах, ямар нэгэн зүйлд түгших зэрэг сэтгэл санааны тавгүй байдлаас үүдэн ядарч, сульдан, амин дэм, эрдэс бодисоор дутагдаж толгой өвдөж эхэлдэг. Толгой өвдөхөд ямар ч хүн анхаарлаа бүрэн төгс төвлөрүүлж, ажлыг үр бүтээлтэй хийж чаддаггүй.

D амин дэмийн дутагдал. Финландын их сургуулийн эрдэмтэд D амин дэмийн дутагдал нь архаг толгой өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. 2600 хүний дунд судалгаа явуулж, D амин дэмийн түвшинг нь тогтооход уг  витамины дутагдалд орсон хүмүүсийн артерийн даралт ихсэх хандлагатай байжээ.

Хурц гэрэл. Толгой өвдөж байгаа хүмүүс ихэвчлэн хурц гэрлээс зайлсхийж, харанхуй өрөөнд илүү их цаг зарцуулахыг хичээдэг байна. Израилийн Эрүүл мэндийн төвийн судалгаагаар зүрхний цохилт, амьсгал давчдах, ядрах, дотор муухайрах гэх мэт хариу үйлдлүүдийг хянадаг тархины хэсэг хараатай холбоотой болохыг нээжээ.  Мөн хурц гэрэлд удаан байсан өвчтөнүүд илүү уцаартай, түгшүүртэй болдог юм байна. 

 Сэтгэлийн дарамт ба зовиур. Тайванийн Үндэсний батлан хамгаалахын төв эмнэлэгт хийсэн, толгойн өвдөлтийн талаарх судалгаанд 588 өвчтөн хамрагджээ. Ихэнх нь сэтгэлийн зовиур, хямрал, нойргүйдэлтэй өвчтөнүүдийн толгой байнга өвддөгийг тэд илрүүлсэн байна. Энэ нь сэтгэл санааны дарамт, толгойн өвчин хоёр ижил давтамжийг тархи руу илгээдгийг баталсан байна.

 Нойрны эм байнга уух. АНУ-ын Аделаид акедемийн явуулсан судалгаагаар өндөр тунгаар нойрны эм хэрэглэх нь толгой өвдөхөд шууд нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Эрдэмтэн Жэймин Жонсон “Нойрны эм хүнийг сэргэг байлгах зориулалттай. Өөрөөр хэлбэл, энэ нь мэдрэхүйнүүдийг хүчээр сэргэг байлгана гэсэн үг юм. Байнгын сэргэг байгаа мэдрэхүй эмзэг болж бага зэргийн өвдөлтийг ч даамжруулдаг” гэжээ.

Таргалалт. АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн судалгаагаар таргалалт нь толгой хатгаж өвдөхөд нөлөөлдөг болохыг илрүүлжээ. Биеийн жин хэвийн хэмжээнээс хэтэрвэл хүний тархин дахь цусны даралт нэмэгддэг аж. Гэхдээ хүн биеийн тамирын дасгал хийж жингээ хасаж чадвал өвдөлтийн давтамжийг бууруулж, цаашлаад бүрмөсөн арилгах боломжтой гэнэ. 

Даарах. АНУ-ын Макс Планкскийн нэрэмжит хувьслын антропологийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд хүний бие хүйтэн температурт дасан зохицох чадвар буурч байгаа нь толгой өвдөлтийг нэмэгдүүлэх шалтгаан болж байгааг тогтоожээ. Бага температурт тархинд хүрэх цусны эргэлт буурдаг байна. Мөн хүйтэн орчинд цусан дахь хүчилтөрөгчийн түвшин буурч, ингэснээр хүмүүсийн толгой өвдөх эрсдэл нэмэгддэг гэнэ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button