"Тахько" ХК ногдол ашиг тараахаар болж, нэгж хувьцаанд оногдох ашгийг 108 төгрөгөөр тооцжээ
Хөрөнгийн зах зээлд он гарч өнгөрсөн жилийн ногдол ашиг тараах эсэх асуудал хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна. Тэгвэл ногдол ашиг тараах компаниуд эхнээсээ мэдээллээ хувьцаа эзэмшигчид болон хувьцааг худалдан авахаар төлөвлөж буй иргэдэд хүргэсэн байна.
Тодруулбал, "Тахько" ХК-ийн ТУЗ-ийн 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 02 тоот тогтоолоор 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 108 төгрөгөөр тооцон, нийт 128,291,364 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг компанийн 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтооно.
Ногдол ашгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор байршуулахаар шийдвэрлэсэн байна.
Уг компанийн талаар мэдээлбэл,
Тахько хувьцаат компани байгуулагдсан үеэс эхлэн АНУ-ын Amerex Inc, London fog Inc, Pacific Trail lnc, Weear Guard , Turbo Sportwear зэрэг олон худалдан авагч, захиалагчаас захиалга авч, “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор “CMP-cutting, making, paking” үнээр үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулж, АНУ, Европын зах зээлд экспортлох үйл ажиллагааг амжилттай явуулж ирсэн байна.
Тахько хувьцаат компани сүүлийн 5 жилд Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн хууль тогтоомж, төрийн зохицуулах байгууллагаас гаргасан журам, заавар, засаглалын кодекс, гэрээгээр хүлээн үүргээ хэрэгжүүлж ажилласнаар 2015 онд нээлттэй 327 хувьцаат компаниас Монголын хөрөнгийн биржийн шалгуур үзүүлэлтийг хангасан эхний 20 компанийн нэг болж байжээ.
Тахько (ХК) компани нь 2000 оноос эхлэн өөрийн байранд төрөл бүрийн ажлын байр бий болгох, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчилгээ, гадаад худалдаа, худалдааны зуучлал, нэрийн барааны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах Теди төвд Мобиком ХХК, Скайтел ХХК, Ньюком проперти ХХК-уудтай хамтран ажиллаж, гар утас, дагалдах хэрэгсэл, компьютерын худалдаа, үйлчилгээг үзүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хувьцаа яаж авах вэ? Худ�##�даж авах нэгж хувьцааны үнэ хэд вэ?