Энтертайнмент

Ча Ын Ү, Индиа Айсли нар үерхлийн цуурхалд өртлөө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Солонгосын "ASTRO" хамтлагийн гишүүн, жүжигчин Ча Ын Ү, америк жүжигчин Индиа Айсли нарыг болзож байна гэх шуум шуугиан тариад байна. Тэд хамтдаа кафед сууж байгаа дүрсийг та эндээс харж болно.

Гэхдээ "AllKpop" сайт дээр гарсан нэгэн мэдээллээс үзэхэд "Ча Ын Ү энэ оны эхний хагаст бие даасан цомгоо гаргахаар төлөвлөж байгаа. Энэ бол түүний дууны клипний дүрс" хэмээн тайлбарлаж байв. Тэд нэгэн шинэ дууны төсөл дээр хамтран ажиллаж байгаа бөгөөд тэрхүү зураг тархсан нь энэ аж. Одоогоор жүжигчдийн агентлаг тодорхой мэдээллийг өгөөгүй байна.

Индиа Айсли 1993 онд жүжигчин Оливия Хассигийн охин болж мэндэлсэн. Тэрбээр 2003 онд анх жүжигчний карьераа эхлүүлжээ. Мөн 2008 онд "The Secret Life Of The American Teenager" кинонд тоглож олны сайшаалыг хүртсэн аж.

Ц.НАРАНЦАЦРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button