Нийгмийн

Канвон-2024: Эмэгтэй цаначид 46, 49 дүгээр байрт орлоо

"Канвон-2024" олимпын эмэгтэй гүйлтийн цанын 7.5 км-ийн уралдаан "Alpensia Biathlon Centre"-т боллоо. Сонгодог тэшилтийн төрлөөр болсон энэхүү гараанд 78 тамирчин хурд сориход Финландын Н.Карппелин 22:19.6 минутын амжилтаар түрүүлж, энэ олимпоос хоёр дахь медалиа зүүв. Тэрбээр өмнө нь спринт уралдаанаас хүрэл медаль хүртсэн билээ.

Энэ гараанд уралдсан манай тамирчин Н.Нандинцэцэг 26:43.4 минутаар 46-р байрт орсон бол удаах тамирчин Ж.Уянга 27:11.8 үзүүлэлтээр 49-д жагслаа.Тун удахгүй эрэгтэйчүүдийн 7.5 км-ийн уралдаан эхэлж, манай хоёр тамирчин Т.Өсөх-Ирээдүй, А.Хүслэн нар хурд сорих болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button