Нийгэм мэдээ

Э.Болормаа: Эрдэнэбүрэнгийн станц нь 90 МВт цахилгааныг дотооддоо нийлүүлнэ

Монголын эдийн засгийн "Бүсчилсэн хөгжлийн чуулган" өнөөдөр төрийн ордонд эхэлж байна.

Энэхүү чуулганы үеэр Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа баруун бүсийн эдийн засгийн хөгжлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Баруун таван аймгийн давуу тал нь зам харилцаа, дэд бүтэц нэн ялангуяа эрчим хүч юм. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг засгийн газрын гацаанаас гаргаж байгаа нь дөрвөөс таван жилийн дараа 90мВт-ын эрчим хүчийг дотоодоосоо хангах боломжтой гэсэн үг. Энэ нь манай улсын хувьд асар том хөгжлийн эхлэл болж байна. Бид эрчим хүчний үүсвэргүйгээр үйлдвэр барих боломжгүй. Цаашлаад эрчим хүч дагасан олон арван үйлдвэр барих төлөвлөгөөтэй байна.

Бас нэг давуу тал нь 1000-аас дээш км байдаг ААН-үүдэд татвар 90 хувь чөлөөлөгддөг буюу нэг хувийн татвартай байдаг. Ийм байдлаа давуу ашиглан БНХАУ, ОХУ, Казахстан зэрэг улсуудад бараа бүтээгдэхүүн экспортлох өндөр боломжтой. Мөн одоогийн байдлаар улсын төсвийн санхүүжилтээр Ховд аймагт "Үйлдвэр технологийн парк" баригдаж байна. Энэ нь хөдөө аж ахуйн салбарын хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих, цаашлаад нэмэн өртөг шингээх шинэ төсөл хэрэгжүүлэх гэж байна. Бүсийн хөгжил нь төсвийн хуваарилалт болон санхүүгийн зарцуулалттай нягт холбоотой байдаг.

Эрчимжсэн мал аж ахуй буюу махны экспортыг хэрэгжүүлэхийн тулд малын махны эрүүл мэндэд анхаарал тавих юм. Манай аймгийн хувьд малын хорио цээрийн газрыг хилийн ойр нээхээр ажиллаж байна. Ховд аймаг нь урагшаа хоёр боомттой. Тиймээс БНХАУ-руу малын мах экспортлох бүрэн боломжтой.

Баруун бүс нь олон ястны өлгий нутаг бөгөөд аялал жуулчлалыг бодлогоор нь шинэчлэн дэмжих хэрэгтэй. Манай аймгийн хувьд өнгөрсөн жилээс эхлэн нэгдүгээр сарын эхний долоо хоногт "Мөнгөн шагшуурга" баярыг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ мэтчилэн эдийн засгийн хөгжлийн олон давуу тал баруун бүсэд байдаг" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-01 12:48

Энэ түүхий тарвасаа төрөөс татаж авна уу даа оюукаа

Зочин
Зочин
2024-02-01 13:47

ened nohor ch bhgui dee. nylh sengumuud yrij l surj irjeee gadaaadaaas. danh bas adil. mgl ooor yridag

Холбоотой мэдээ

Back to top button