НийгмийнСПОРТ

Б.Ганхайч Парисын Их Дуулгаас хүрэл медаль хүртлээ

Нэр хүнд, цар хүрээгээрээ дээгүүрт бичигддэг Парисын Их Дуулга тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д зодоглосон Б.Ганхайч Монголын багийн анхны медалийг авчирлаа.

Түүний жинд 40 жүдоч зодоглосноос Б.Ганхайч хэсэгтээ Узбекистаны Севинич Исокова, Чехийн Рената Зачова, Косовогийн Лаура Фазлиуг ялаад хэсгийн аваргын төлөө Нидерландын Жоанна ван Лешотод дийлдсэн.

Улмаар дагах барилдаанд Кубын Мэрилэн Дел Торо Карвахалыг буулган авч, хүрлийн төлөө Японы Кирари Ямагүчиг ялснаар хүрэл медаль хүртлээ.

Б.Ганхайч Их Дуулга тэмцээнээс тав дахь медалиа хүртэж буй нь энэ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button