Эдийн засгийн мэдээ

"Бодь даатгал" ХК энэ жил ногдол ашиг тарааж, нэгж хувьцаандаа 2.7 төгрөг олгоно

“Бодь даатгал" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 24/03 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн татварын дараах цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, нийт 615 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэж мэдүүлжээ. Үүнээс нэгж хувьцаа тус бүрд 2.69 төгрөгийн ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр зургадугаар сарын 30-ны дотор ҮЦТХТ ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлээх төлөвлөжээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрөөр тогтоосон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-06 17:14

Бүх ашгаа зард�##� болгож тайлагнаад эздүүд нь хуваагаад л авчихж бгаа юм чинь жирийн хувьцаа эзэмшигчдэд юу ч олдохгүй шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button