Нийгэм мэдээ

ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийж буй айлчлал үргэлжилнэ

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 8-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын манай улсад хийж буй айлчлал үргэлжилнэ.

10.00 цагт: НИТХ-аар нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох  шийдвэрийг эсэргүүцэж "Эко авто машин импортлогчдын холбоо" ТББ-аас Хангарьд ордны гадаа жагсана. Мөн НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд холбогдох шаардлагыг хүргүүлнэ. Утас:8811-1055

11:00 цагт: Бэлхэд Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийн нээлт болно. Нээлтэд ЦХХХ-ны сайд Н.Учрал болон холбогдох албаныхан, иргэд оролцоно

11:30-14:00 цагт: “Алтан гадас” ресторанд Халх голын байлдаанд сувилагчаар ажиллаж байсан, 100 настай ахмад дайчин Д.Чимэдцэрэнд хүндэтгэл үзүүлнэ. Утас: 99099702

12.00 цагт: Улсын II төв эмнэлэгт: Явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон автомашинуудыг хүлээлгэн өгнө. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Япон улсын Элчин сайд Игавахара Масарү, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин болон эрүүл мэндийн салбарынхан оролцоно. Бүх төрлийн үзлэг, оношилгоо хийх боломжтой явуулын амбулатори гэж нэрлэдэг эдгээр автомашинаар алслагдсан нутагт иргэдийг эрт илрүүлэгт хамруулах юм. Утас: 9191-5340, 8911-9482, 9612-1060

14.00 цагт: Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурлаар нийгэм, эдийн засгийн статистик тоон мэдээлэл танилцуулж, цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

-Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийн багш нарын 13 дахь жилдээ зохион байгуулж буй “ART & CRAFT" шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ. 

-Монголын Үндэсний музейд “МОНГОЛ ЦАГААН САР" тусгай үзэсгэлэн гарч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button