Нийгмийн
Хэнтий аймгийн Гавьяат малчин Д.Дашзэвэгт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2024.02.08/ төрийн дээд одон, медаль гардуулж байна.
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин, алдарт малчин Доржийн Дашзэвэг Хөдөлмөрийн баатар цолоор шагнууллаа.
Д.Дашзэвэг "Улсын аварга малчин" эрхэм цолыг 2000-аад оны эхэн үед хүртэж байжээ. Түүний хувьд 50 гаруй жил мал маллахдаа 10 гаруй мянга илүү малтай болсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.