УРЛАГЭнтертайнмент

"The Voice Kids" шоу 18-нд эхэлж, Д.Уламбаяр, Н.Наранбаатар, Б.Өлзий-Учрал нар шүүнэ

"Монгол" телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгодог "Voice Of Mongolia" шоу анх 2018 онд үзэгчдэд хүрч байв. Одоогийн байдлаар тус шоуг гурван удаа зохион байгуулж, ялагчдаа тодруулаад байгаа юм.

Харин энэ жил зөвхөн хүүхдүүд оролцож, "The Voice Kids" нэртэйгээр зохион байгуулна. Нийт 3,000 гаруй хүүхэд урьдчилсан шатанд бүртгүүлэн оролцсоноос 61 хүүхдийг авч үлджээ. Тус шоуны хөтлөгчдөөр жүжигчин Э.Ууганбаяр, Б.Сансармаа нар ажиллана. Харин шүүгчээр Киви хамтлагийн ахлагч Ука, Дуучин Наагий, Реппэр ThunderZ нар ажиллана. Эхний буюу сонсох шат энэ сарын 18-ны өдөр үзэгчдэд хүрнэ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button