Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Эстонийн ерөнхий сайдыг баривчлахаар эрэн сурвалжилж эхэллээ

ОХУ Эстони улсын Ерөнхий сайд Каяа Калласыг түүхэн дурсгалт эдийг гутаан доромжилсон хэргээр эрэн сурвалжилж буй этгээдүүдийн жагсаалтад нэмсэн байна. Оросын Дотоод хэргийн яамны мэдээллийн сангаас харвал Эстонийн төрийн нарийн бичгийн дарга Таймар Петеркоп, Литвийн Соёлын сайд Симонас Кайрис нарын хамт Калласыг эрүүгийн хэрэгт холбон эрэн сурвалжилж эхэлжээ.

Дотоод хэргийн яам ямар хэргээр эрэн сурвалжилж эхэлснээ мэдэгдээгүй ч Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Каллас болон Балтийн орны хоёр сайдыг түүхэн дурсгалт эдийг гутаасан гэж эрэн сурвалжлах жагсаалтад нэмсэн гэсэн байна.

Дмитрий Песков, зургийн эх сурвалж: Al Jazeera

ТАСС агентлаг эх сурвалж дурдан мэдээлэхдээ тэднийг Зөвлөлтийн үеийн дайчдын хөшөөг буулгасан гэж буруутгагдсан хэмээжээ. Каллас өөрийг нь эрэн сурвалжилж байгаа гэдгийг сонсоод “Миний зөв юм хийж байгааг нотлох дахин нэг явдал боллоо. Европын холбооны Украинд үзүүлж буй дэмжлэг амжилттай явагдаж байгаа тул ОХУ-ыг хохироож байна” гэсэн юм.

ЗХУ-ын бүрэлдэхүүн байсан Балтийн орнууд Украины дайн эхэлснээс хойш Зөвлөлтийн үеийн хөшөө, дурсгалуудыг нурааж эхэлсэн. Шүүмжлэгчид хөшөө, дурсгалуудыг нураах нь суртал ухуулгын тулаанд ялалтыг Кремльд өгч байгаа явдал гэсэн юм. Харин дэмжигчид тэдгээр хөшөө, дурсгалууд нь Зөвлөлтийн удирдлагын хүнд хэцүү үеийн дурсамжийг сэдрээдэг хэмээжээ.

 Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 14, 2024 11:42

Энн муу хүүхнийг барьж хорих хэрэгтэй. Дэлхийн 2 дугаар дайнд орос ялаагүй бол энэ хүүхэн болон украйны зеленский хорвоод төрөхгүй байх байсан.

Зочин
Зочин
2 сар 14, 2024 11:57

Израилын Мосадуудад өгөөд устгуулах хэрэгтэй.

Зочин
Зочин
2 сар 14, 2024 13:04

idi na hui huilo

Зочин
Зочин
2 сар 14, 2024 15:08

Энн шулмас шиг царайтай хүүхэн тэгээд ерөнхий сайд юм уу. Эстони бол угаасаа сөнөж байгаа үндэстэн юм. Оросууд ганц бөмбөг хаяхад л Эстони газрын хөрснөөс арчигдана. Хирээ мэдэж солиороочээ.

Эгэл
Эгэл
2 сар 14, 2024 15:17

Хэрэггүй юмаа нурааж цэгцэлдэг нь хүний ёс

Холбоотой мэдээ

Back to top button