Нийгмийн

Эх нялхас хорт хавдартай хүүхдүүд хичээллэх танхим нээлээ

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр болж өнгөрлөө. Тодруулбал, тус өдрийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжиж төлөвшүүлэх зорилгоор өдөр 2002 оноос дэлхийн дахинд тэмдэглэж эхэлсэн.

Харин манай улсын ЭХЭМҮТ 2017 оноос хойш найм дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн онцлог нь ард иргэдийн хүүхдийн хорт хавдрын талаарх мэдээлэл сургалт, сургалчилгааны үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүүхдийн хорт хавдрын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эрт сэрэмжлүүлэгийг эцэг эхчүүдэд олгох зорилгоор Аргун групп ХХК-тай хамтран дэвшилтэд техник, технологит суурилсан боловсрол олгох видео контент бий болгож, хорт хавдартай хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгахад зориулсан сургалтын хөтөлбөр танилцуулж, танхим нээлээ. Мөн уламжлал ёсоор хорт хавдраа даван туулсан хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” медаль гардуулж, баярын хонх цохив.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button