СПОРТ

Төрсөн ах дүү хоёр мөсөнд авиралтын ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

Канадын Эдмонтон хотноо энэ сарын 16-18-ны өдрүүдэд болсон мөсөнд авиралтын ДАШТ-ээс "Сутайн бор" клубийн тамирчин Н.Хэрлэн мөнгө, Н.Сэлэнгэ хүрэл медаль хүртлээ. 

Тэд төрсөн ах дүү бөгөөд 2015 оноос хойш мөсөнд авиралтын спортоор хичээллэж буй ах Н.Хэрлэн нь Монголын анхны Ази тивийн алт, мөнгөн медаль, анхны Дэлхийн цомын аваргын медаль хүртсэн, ОУХМ тамирчин юм.

 Мөн тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Ч.Мандахбаяр 2024 оны Дэлхийн цомын цуврал тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр дэлхийн чансааг тэргүүлсэн бол багийн дүнгээр манай тамирчид нэгдүгээр байранд шалгарчээ. Сонирхуулахад, Говь-Алтай сумын Тонхил сумын "Сутайн бор" клубийн дасгалжуулагч Х.Нямдоо нь 1992 оноос хойш 32 жил багш дасгалжуулагчаар ажиллаж буй бөгөөд энэ тэмцээнд хүүхдүүдээ бэлтгэн оролцуулсан нь энэ юм.   

Ц.НАРАНЦАЦРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button