Нийгэм мэдээТанд хэрэгтэй

Зөвлөгөө: Өеөдсөн малын хажууд гал түлж, халуун шороон дээр нь хэвтүүлээрэй

Нийт нутгаар цас зудын нөхцөл байдал үүсч, малчид хүндхэн хавартай нүүр тулж байна. Одоогийн байдлаар 680 мянган толгой мал хорогдсон бөгөөд огцом хүйтэрч буй энэ өдрүүдэд уг тоо нэмэгдэх эрсдэлтэй. Мал ядарч доройтсон энэ үед ямар арга хэмжээ авах талаар "Сайн малчин" төслөөс бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна.

  • Өеөдсөн малын хажууд гал түлсний дараа цог нурмыг нь зайлуулж, халуун шороон дээр нь малаа хэвтүүлж босговол биеийн чилээ оршоо гарна.
  • Цас чавчсаны улмаас туурайны арьс зулгарч цус шүүрсэн хэсэгт үнс бүлээн нурам цацаж үрнэ.
  • Даарсан мал цас идэж чадахгүй ус дутаж үхдэг тул бүлээн хар цай, бүлээн давстай усаар ундлах нь зүйтэй.

Малчид өөрийн ахуй орчны гар доорх эд зүйлс, материалаар малаа хэрхэн арчлах талаарх зөвлөмж мэдээллийг ЭНД дарж үзээрэй.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button