УЛС ТӨР

"Зутарсан малчдад хүнс, тэжээлээр тусалж, ковшоор өвөлжөө рүү нь зам гаргана. Шатахууны асуудлыг шийдсэн"

Үндэстнээрээ нэгдмэл байж малчдадаа туслахыг Монгол Улсын Ерөнхий сайд уриалж, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймаг сумдад тусламж хүргэх шуурхай бүлгүүд байгуулагдаж, сайд нар ахлан ажиллаж байна.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр "Төв аймгийн хаваржилт хүндэрсэн малчдад тусламж үзүүлэх шуурхай бүлэг ажлаа үргэлжлүүлж байна. Төв аймгийн нийт нутгийн 80 хувьд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 15-30см-т хүрч, 100 гаруй мянган мал хорогдож, малчид хүнс, өвс тэжээлийн хомсдолд оржээ.

Лүн, Эрдэнэсант, Өндөрширээт, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг зэрэг сумдын зам даваа цасанд боогдсон байна. Иймээс яаралтай малчдад өвс, тэжээл хүргэх, мөсөн зудтай байгаа сум, багууд руу зам гаргах, сумдад шаардлагатай машин илгээх, өвс тэжээл эрүүл мэндийн тусламж үйлчилгээг малчдад үзүүлэх ажлуудыг хийх, бусад тулгамдсан асуудлуудыг сонсож тухай бүрд нь шийдвэрлэх гэх мэт хамгийн хурдан шуурхай хийж болох бүх боломжит арга хэмжээг авч, ажиллаж байна.

Төв аймгийн Эрдэнэсант суманд 2023 оны сүүлээр 403,824 мал тоологдож байсан. Тэгвэл өнөөдөр 630 өрхийн 22,425 мал хорогдсон мэдээ байна.

Нутгийн зарим газраар цасны гүн 37 см-ээс 1 метр орчим хүрчээ. Нөхцөл байдал хүндэрсэн малчдад хүнс, эрүүл мэндийн багц болон өвс, тэжээлийн тусламж үзүүллээ. Сумын төв орох зам гаргахад шаардагдах машин техник, шатахууныг шийдвэрлэлээ. Дархан хотоос ковш авчирч, малчдын өвөлжөө рүү зам гаргах ажлыг зохион байгуулахаар боллоо. Малчид маань үнэхээр зутарч байна. Жишээ нь, 200 гаруй толгой малтай байсан малчин Г.Галсандоржийнх 50 гаруй малтай үлджээ. Төвөөсөө 16 км зайд өвөлжиж байгаа С.Эрдэнэ-Очирынхоос төв орох зам хаагдаж, цасанд дарагдаж, 400 гаруй толгой малтай байсан бол одоо малынхаа 30 хувьтай үлдэж байна. Ийм цаг үед малчдын эрүүл мэндийн асуудал юу юунаас чухал. Тиймээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа малчдад явуулын эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-20 18:02

Ха ха харин ч нэг гацахгүй хуцан дөө

Ард түмэн
Ард түмэн
2024-02-20 20:37

сонгууль

Холбоотой мэдээ

Back to top button