Нийгэм мэдээ
10 аймагт малын цэцэг, мялзан өвчин бүртгэгдээд байна
Монгол улсын хэмжээнд Архангай, Хэнтий, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Төв аймагт хонины цэцэг өвчин, Хэнтий, Дархан-Уул аймагт бог малын мялзан өвчин, Сэлэнгэ, Өмнөговь аймагт гахайн африкийн мялзан өвчин тус тус бүртгэгджээ.
Тиймээс эдгээр халдварт өвчин гарсан бүс нутгаас өвчин дамжин тархах болон зөөвөрлөгдөн ирэхээс сэргийлж малын шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарлах захирамжийг зэргэлдээ болон бүс нутаг дахь сумад гаргаж эхлээд байна.
- Цэцэг өвчин нь өндөр халуурал, арьс, салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм.
- Мялзан өвчин нь вирусын хоруу чанар, амьтны төрөл, үүлдэр, хавсарсан халдвар зэргээс шалтгаалан эмнэлзүйншинж тэмдгийн илрэл, өвчлөл, хорогдол янз бүр байна. Ихэвчлэн цочмог хэлбэрийн өвчлөл тохиолдоно. Энэ үед мал, амьтан 4-10 хоногийн дотор үхэж болно.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.