УЛС ТӨРУлс төрийн мэдээ

V сарын 15-ны дотор газрын асуудлаар сонсгол зохион байгуулна

Улсын Их Хурлын даргын захирамжаар Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, АМНАТ-ын асуудлаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой НЗДТГ, АМГТГ, ЦЕГ, ТЕГ, УБЕГ зэрэг холбогдох 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан дэд Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр болж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хугацаатай үүрэг, чиглэл өглөө.

Тэрээр УИХ-аас газрын асуудлыг хөндөж байгаа нь зөвхөн хяналт шалгалтаар хязгаарлагдахгүй болохыг тодотгож, ирээдүй хойч үедээ зориулсан Баялгийн сангийн хуулийн үндэс, газрын харилцааны зөв тогтолцооны эхлэл болсон үйл явдал гэж хандах ёстойг дэд Ажлын хэсгийн гишүүдэд анхааруулав.

Иймд дэд Ажлын хэсэг идэвхтэй ажиллаж, 3-р сарын 1-н гэхэд шаардлагатай судалгаануудыг хийж, хамтран ажиллах үүрэг өгөв. Ингэснээр 3 дугаар сарын 15-ны дотор УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Хяналт, шалгалтын Түр хороог байгуулах боломжтой. Улмаар 5 дугаар сарын 15-ны дотор багтаж, Хяналт, шалгалтын Түр хороо нээлттэй сонсголыг газар, түүний хэвлийн баялгийн ашиглалт, хуулийн хэрэгжилтийн асуудлаар зохион байгуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-22 00:27

Миеэгийн бөөрийг гаргах юм биз дээ !

Холбоотой мэдээ

Back to top button