Нийгмийн

200 гаруй алба хаагчид орон нутагт 1414 км хаагдсан замыг нээжээ

Улсын хэмжээнд төрийн цэргийн байгууллагуудын 92 нэгж техник, 200 гаруй алба хаагчид 14 аймгийн 53 суманд 445.8 тонн малын өвс, тэжээлийн хүргэлт хийж, 1414 км хаагдсан замыг нээх ажиллагааг зохион байгуулсан талаар УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

Зудын нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдрөөс эхэлж УОК, ОБЕГ зудын байдлын талаар тогтмол мэдээлж байхаар болжээ.

Өнөөдрийн байдлаар хорогдсон малын тоо 680 орчим мянга хүрсэн гэж Засгийн газраас мэдээлээд байгаа билээ. Мөн зуд турхантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ээлжтээр өчигдөр хуралдаагүй. Учир нь хөдөө орон нутагт энэхүү үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан сайд нар орон нутагт ажиллаж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button