Нийгэм мэдээ

М.Ганхүлэг: Өвөлжилт хүндэрсэн сумдад 70-150 тонн тэжээлийн улаан буудай олгоно

Өнөөдөр /2024.02.22/ УОК өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХААХҮЯ-ны дэд сайд, УОК-ын шуурхай штабын орлогч дарга М.Ганхүлэг цаг үеийн талаар мэдэгдэл хийв.

Тэрбээр "МУ ЗГ-ын шуурхай арга хэмжээг аваад ажиллаж байна. ХААХҮЯ-аас гурван үе шаттай үйл ажиллагаа зохион байгуулагдана. Эхний ээлжид улсын болон аймгийн нөөцийг 50 хувийн хямдралтайгаар малчдад борлуулж байсан бол энэ удаад үнэ төлбөргүйгээр өгөхөөр ажлын хэсэг гарсан. Энэхүү ажлын хэсэгт ХХААХҮЯ-ны удирдлагууд, Мал эмнэлгийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн бүх төлөөллүүд өнөөдрийн байдлаар газар дээр нь ажиллаад явж байна.

Үүний дараагаар 10 тонн тэжээлийн улаан буудайг гамшгийн эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа аймаг, сумдын малчдад олгоно. Нөхцөл байдал хүндэрсэн зургаан аймгийн 20 гаруй суманд олгоно. Нэг суманд 150 тонн ногдож байна. Мөн цагаан зудтай 17 аймгийн 90 орчим суманд 75 тонн улаанбуудайг олгоно. Цаашдаа улаанбуудайн улсын нөөцийг нэмэгдүүлэхээр хувийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. 70 орчим хувийн байгууллагат нийтдээ 12 тонн нөөц байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button