Нийгмийн

С.Амарсайхан: Малчдын зээлийг тэглэх асуудал яриагүй

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр 11:00 цагаас малчдын нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өглөө. Энэ үеэр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханаас "Малчдын зээлийг тэглэх эсэх" талаар сэтгүүлч асуув.

Уг асуултад Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хариулахдаа "Бид одоогоор тэглэнэ гэж яриагүй байгаа. Ул суурьтай хандах ёстой. Малчид тэглээд өгөөч гээгүй. Хойшлуулж өгөөч гэсэн. Тиймээс уг хүсэлтийн нь дагуу банкнуудтай уулзаж зургадугаар сар хүртэл хойшлуулахаар болсон. Одоогоор бол тэглэх, чөлөөлөх асуудал яригдаагүй. Тийм боломж бас маш хомс, гэхдээ малчдынхаа нөхцөл байдлыг ойлгож байгаа" гэж хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button