Сошиал трэнд

С.Чинзориг: Б.Чойжилсүрэн, чи хамт архидсан хоёр хүнээ хэлээрэй

Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсныг амь насаа алдсан өдөр УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн ордонд архи уусан гэх мэдээлэл байдаг. Тэдний нэрийг Ч, С, Э, Н, Б гэсэн үсгүүдээр томьёолон олон нийтийн дунд таавар үүсгээд буй. Тухайлбал, УИХ-д Ч үсгээр эхэлсэн хоёр гишүүн бий, С.Чинзориг, Б.Чойжилсүрэн. Энэ хоёр гишүүний аль нь вэ гэх асуултыг өөрсдөөс нь асуухаар сэтгүүлчид өчигдөр тэдэнтэй ярилцсан.

С.Чинзориг гишүүн уг асуултад “Би эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн архи уухгүй зургаан сар болж байна” хэмээн хариулсан бөгөөд Б.Чойжилсүрэн гишүүнийг сэтгүүлчдэд мэдээлэл өгч байхад нь С.Чинзориг гишүүн “Чи хамт архидсан хоёр хүнээ хэлээрэй” хэмээн орилсон тухай эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Б.ГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button