Нийгэм мэдээ

132-р сургууль сурагчдаасаа шинжилгээ авч, дутагдаж буй амин дэмийг хоолоор нь олгодог

2024 оныг "Хүүхдийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх болон холбогдох удирдлагууд ерөнхий боловсролын зарим сургууль, цэцэрлэгүүдийн хоол үйлдвэрлэлийн ажилтай танилцжээ.

Ерөнхий боловсролын 102 дугаар сургуулийн хувьд 1660 сурагчтай. Байгуулагдаад 17 жил болж байна. Цайны газрын хувьд ердөө дөрвөн ширээ сандалтай бөгөөд сургуулийн бүх хүүхдэд хоолоор үйлчлэхийн тулд заавал өргөтгөх, орчноо сайжруулах шаардлагатай.

Харин 132-р бага сургуулийн хувьд 356 сурагчтай. Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр цайны газраа шинэчилж, тохижуулсан. Мөн хичээлийн шинэ жил эхлэх үеэр сурагч нэг бүрийг эрдсийн шинжилгээнд хамруулж, дутагдаж буй амин дэмийг хүүхдийн идэж байгаа хоолоор дамжуулан олгодог зөв жишгийг тогтоож чадсан байна.

Баянзүрх дүүргийн удирдлагын багийн зүгээс сургууль бүр дээр ялгаатай байгаа энэ байдлыг өөрчлөх, зөвхөн бага ангийн хүүхдэд үдийн цай олгодог биш дунд, ахлах ангийн хүүхэд бүрд үдийн хоол олгодог байдал руу шилжүүлэх шаардлагатай байгаа талаар энэ үеэр онцолжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 23, 2024 14:20

ХҮҮХДИЙН БИӨД ХАЛДАЛГҮЙ ЭЦЭГ ЭХЭЭС Нь ЗӨВШӨӨРӨЛ АВААРАЙ. ЕР Нь ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭМНЭЛГИЙН БУС ГАЗАР БУюУ СУРГУУЛь ДЭЭР ҮЗҮҮЛЭЭД БАЙХАД ДУРГҮЙ. эМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ЭЦЭГ ЭХТЭЙГЭЭ ХАМТ ЭМЧ ДЭЭРЭЭ ОЧИЖ АВЧ БАЙХ Нь ЗҮЙТЭЙ БӨӨНДӨЖ ДУРААРАА ЗАГНАДГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. аРД Нь ХЭДЭН ХҮНИЙ БИЗНЕС !

Зочин
Зочин
3 сар 13, 2024 16:15

yag zow yaasn mundag surguuli we

Зочин
Зочин
3 сар 13, 2024 16:16

tsaashid ni amjimt

Холбоотой мэдээ

Back to top button