Нийгэм мэдээ

Мөсөнд авиралтын ДАШТ-д Ч.Мандахбаяр чансаагаараа тэргүүллээ

Мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ Ч.Мандахбаяр эрэгтэй хурдны төрөлд чансаагаараа тэргүүллээ. Тэрбээр өмнө нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 30 болон 31 дүгээр байранд эрэмбэлэгддэг байсан бол энэ удаа тэргүүлж шинэ амжилт тогтоолоо.

Өнгөрсөн сард БНСУ-д зохион байгуулагдсан Дэлхийн цом тэмцээнд нэгдүгээр байранд шалгарснаар алт, мөнгө, хүрэл медальт тамирчин болсон билээ.

Манай улсын хувьд мөсөнд авиралтын тамирчдад бэлтгэл хийх мөсөн хана байдаггүй бөгөөд анхны цас орсон өдөр "Найрамдалд" мөсөн хана босгож бэлтгэлээ эхэлдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button