СПОРТ
ОУХМ Э.Эрхэс залуучуудын Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Усанд сэлэлтийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин Улсад болж байна. Тус Азийн аваргад манай улсаас 21 тамирчин өрсөлдөж буй. Азийн залуучуудын аваргын 15-17 насны ангилалд ОУХМ Э. Эрхэс хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр 26.43 секундын амжилтаар Монгол Улсын рекордоо дахин шинэчилсэн байна. Э. Эрхэс 15 настай билээ. Тэрбээр өөрийн оролцсон ангилалдаа хамгийн бага настай өрсөлдөгч байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.