СПОРТ
Б.Энхтамир Хонконгийн тэмцээнээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ

Олимпын эрх олгох “Hоng Kong, China Long Course Swimming Invitational Trial II” тэмцээнд тамирчид маань амжилттай оролцлоо.
Хоёр хоногийн турш хүчтэй ширүүн өрсөлдөөн үзүүлж тус тэмцээнд Спортын Мастер А.Алтаннар, ОУХМастер Х.Цэлмэг нар хувийн амжилтаа ахиулж сайхан туршлагыг хуримтлуулж авлаа.
Харин ОУХМастер Б.Энхтамир 50м болон 200м өврөөр даллах сэлэлтээр хоёр алтан медаль хүртэж, 100м өврөөр даллах сэлэлтээр мөнгөн медалыг авлаа. Мөн 50 метрийн өврөөр даллах сэлэлтээр 23.41 амжилтыг үзүүлж 50м бассейны Монгол Улсын Рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.