Олимпод өрсөлдөх тамирчид #2: Анх удаа наадамд оролцож буй эгч, дүүс Б.Энххүслэн, Б.Энхтамир

“Парис-2024” зуны 33 дахь удаагийн зуны олимпын наадам эхлэхэд дөрөв хоног үлдлээ.
“Парис-2024” зуны 33 дахь удаагийн олимпод монгол тамирчид байт харваа, усанд сэлэлт, жүдо, бокс, чөлөөт бөх, дугуй, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг 9 төрөлд 34, паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхтэйгээр оролцоно.
Бид олимпын наадамд оролцох гэж буй тамирчдын дэлгэрэнгүй мэдээллийг цувралаар хүргэх гэж буй. Энэ удаад монголоос анх удаа олимпын наадамд оролцож буй эгч дүүс болох Б.Энххүслэн, Б.Энхтамир нарыг онцолж байна.
Б.Энххүслэн

10 настайгаасаа усанд сэлэлтийн дугуйланд суралцаж, мэргэжлийн тамирчин болохоор Төв бассейн буюу усан спорт сургалтын төвд Н.Баярсайхан багшийн удирдлага дор хичээллэж эхэлж байсан. Бэлтгэл хийж, тамирчныхаа замналыг хөөсөн гэвэл 2014 оноос эхлээд өнөөдрийг хүртэл зогсолтгүй тууштайгаар явж ирсэн байна. Усан спортоор хичээллээд 10 жил болж байна. Аав нь оюутан байхдаа сэлдэг байжээ.
1.Б.Энххүслэн 2001 оны 12 дугаар сарын 14-нд төрсөн
2.Тэрбээр 2012 онд аавыгаа даган усанд сэлэлтийн спорт руу орсон
3.УАШТ-ээс анхны түрүүгээ авсан нь 2015 он юм. Ингэхдээ дөрвөн дээд амжилтыг шинэчилж байсан.
4.2018 онд залуучуудын олимпын наадамд оролцох эрхээ авч байв.
5.2019 онд Нийслэлийн шилдэг хүүхэд болж байжээ.
6.Б.Энххүслэн Дэлхийн усан спортын холбооны тамирчны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж 2023 оны долдугаар сар хүртэл тус улсад суралцсан юм.
Б.Энхтамир

1.Б.Энххүслэн 2004 онд төрсөн.
2.Аливаа эхлүүлсэн, хийж буй зүйлдээ тууштай хандсанаар үр дун нь заавал ирнэ гэж боддог.
3. Түүний дуртай хоол будаатай хуурга.
4. Усан спортоор 8 настайгаасаа хичээллэж эхэлсэн.
5.Чөлөөт цагаараа кино үзэх дуртай. Мөн усан спортоос гадна волейбол үзэх дуртай гэнэ.
6. Түүх бүтээлцэж байсан үе нь 100 метр сэлэлтээр 51 секунд явсан Монгол улсын анхны тамирчин. 2018 онд Сибирийн цом тэмцээнээс медаль авсан үе нь хамгийн бахдам байсан аж.
Тэдний хувьд бага наснаасаа л хамтдаа усанд сэлэлтийн спортоор тууштай хичээллэж буй. ОУХМ Б.Энххүслэн өнгөрсөн жил Ханжоугийн Азийн наадамд оролцож байсан бол түүний дүү Б.Энхтамир бэлтгэл хангагчаар урд хөршийг хамтдаа зорьж байв. Монголоос анх удаа эгч, дүүс олимпын наадамд оролцож буй тохиолдол болж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХӨӨРХӨН ХҮҮХДҮҮД БАЙНА АЛТ АВЦЫН БАЙНАШТ НАЙДВАРТАЙ ПАРИСЫН ТЭНГЭРТ МОНГОЛЫН ТӨРИЙН ДАЛБАА МАНДЖЭЭ
Нэрийг нь засаачээ.. Энххүслэн гдг 2 нэр бна.