Нийгэм мэдээСПОРТ

Монголын жүдочид Ташкентийн “Их дуулга”-ыг зорилоо

Узбекстаны нийслэл Ташкент хотноо олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” тэмцээн маргаашнаас эхэлнэ. Уг тэмцээнд 69 улсын 497 жүдоч хүч сорих юм.

Тэгвэл Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид уг тэмцээнд өрсөлдөхөөр өчигдөр Ташкентыг зорьсон байна. Баг тамирчдыг шигшээ багийн дасгалжуулагч Р.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа нар удирдаж эмчээр Япон улсын иргэн Масатоши Нишикидо ажиллах юм. Багийн бүрэлдэхүүнд,

Эрэгтэйчүүд

  • 60 кг Э.Ариунболд, Э.Сумьяабазар
  • 73 кг Б.Эрдэнэбаяр
  • 81 кг Г.Болор-Очир
  • 91 кг Г.Алтанбагана

Эмэгтэйчүүд

  • 48 кг Г.Наранцэцэг, Г.Баасанхүү
  • 52 кг Л.Сосорбарам
  • 63 кг Б. Ганхайч
  • 70 кг Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам
  • 78 кг О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од
  • +78 кг А.Адьяасүрэн нарын бөхчүүд хүч үзнэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button