НИЙГЭМ

Маргаашаас эхлэн бүх музей иргэдэд 7 хоног үнэгүй үйлчилнэ

Жил бүрийн гуравдугаар сарын 01-05-ны өдрүүдэд улс даяарх музей үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажилладаг. Эдгээр өдрүүдэд хүүхэд болон иргэд бүх музейг үнэгүй үзэх боломжтой болдог.

Тэгвэл энэ жил Соёлын яам гуравдугаар сарын 01-ээс 07-ны өдрийг "Музейн нээлттэй өдрүүд" болгон зарлалаа. Энэ хүрээнд иргэдэд долоо хоногийн турш бүх музейг үнэгүй үзэх эрх нээгдэж буй юм. Үнэгүй үзэх музейд төрийн болон орон нутгийн өмчийн 35 музей багтана.

Өнгөрсөн жилийн тухайд Соёлын сайдын “Музейн нээлттэй өдөр” зохион байгуулах тухай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргаж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 1, 2024 08:41

Музейг томчууд үнэгүй үзэх юмуу.Зөвхөн хүүхдүүдэд биш юмуу

Зочин
Зочин
3 сар 1, 2024 11:11
Reply to  Зочин

тн томчууд үнэгүй гэнэ. Сая байг�##�ийн түүхийн муейгээс асуусан. Энгийн үед хүүхэд угаасаа үнэгүй том хүн л үнэтэй гэнэ. Энэ 7 хоногт бол томчууд бас үнэгүй

Холбоотой мэдээ

Back to top button