СПОРТ
Г.Хандсүрэн талбайдаа эргэн ирж, “Спортын мастер” цол хүртлээ

“Хобби Кап-2024” тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тодруулбал, жил бүр зохион байгуулдаг клубуудын аварга шалгаруулах тус тэмцээний аваргууд, шилдэг тоглогчид тодов.
Энэхүү тэмцээнээс онцолбол, Монголын анхны эмэгтэй легонер тамирчин Г.Хандсүрэн талбайдаа эргэн ирэв. Учир нь түүнийг 2023-2024 оны Волейболын холбооны үндэсний дээд лигт тоглуулаагүй тул талбайдаа хэзээ эргэн гарах нь спорт сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байсан юм. Түүний хувьд энэ удаа Өвөрхангай “Хашхан” багаас тоглож “Шилдэг голын хаагч”-аар шалгарч, мөнгөн медалийн эзэн боллоо. Мөн түүнд “Спортын мастер” цол хүртээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гантогтохын охин гэж энэ нэг юм Ганхүүгийн хэмжээний царай зүс ч байхгүй
Амжилт хүсье, өөрийнхөөрөө, тууштай, сайхан охин
Амжилт хүсье.
Баяр хүргэе амжилт дүү
Спортыг чинь царай зүсээрээ биш ур чадвар авъяасаараа тоглодоггүй билүү гоё царай харахаараа мэлмэрч яваад хожигддог тамирчин бас байдаг байх нээ
MUd bga hovorhon tamirchnii neg shuu.Bayr hurgie.Goe 2 toglolt uzuuleerei.Amjilt
Инээдтэй юм. Шууд ОУХМ өгөхгүй дээ. Улсын начинд сумын заан цол өгч байгаатай адил юм.
Өөрсдөө тоглож чадахгүй атаархсан хүмүүс л ийм юм бичдэг байх даа. Царайны сайхнаар цай сүлэхгүй шдээ. Чадвараараа л амжилтад хүрэхийн жишээ энэ дээ.