СПОРТ
МСБХ: Монголын лигийн аваргууд Азийн аваргуудын лигт өрсөлдөнө

“ФИБА”-аас дэлхийн тив бүрийн сагсан бөмбөгийн лигийн аварга клубүүдийн дунд BCL (Basketball Champions League)-г тив бүрт зохион байгуулж эхлээд байгаа юм.
Тэгвэл МСБХ-оос өнгөрөгч наймдугаар сард болсон ФИБА Конгрессийн үеэр уулзаж тус лигт Монголын клубүүд, лигийн аваргаа оролцуулах хүсэлтээ албан ёсоор тавьж, Үндэсний дээд лигээ холбохоор төлөвлөн хамтран ажиллаж эхэлсэн юм. Ийнхүү өнгөрсөн сард “ФИБА”-тай МСБХ албан ёсны гэрээ байгуулсан.
Уг гэрээний хүрээнд:
- Монгол Улсад “BCL-Asia” “Qualifier Round 1-ийг дөрөвдүгээр сарын 03-аас 07-ны өдрүүдэд зохион байгуулах эрхийг авлаа.
- Үндэсний дээд лигийн аварга баг Монгол Улсаа төлөөлөн "BCL Asia" тэмцэээнд өрсөлдөхөөр боллоо.
- Монгол Улс нэгдүгээр шатны тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан тул зохион байгуулагч орны давуу эрхээр хоёр баг оролцох эрхтэй боллоо. Ингэснээр МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2023-24 оны улирлын Финалд үлдсэн багууд “BCL-Asia” “Qualifier Round 1”-д өрсөлдөх эрхтэй болж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
САЯ МАНАЙ МОНГОЛЫН БАГ ТОГЛООД ХЯТАД ГУАМЫН БАГУУДАД ИЧГҮҮРТЭЙГЭЭР ТООЛУУЛСАН АЙМААР ХОЛ ЗӨРӨӨТЭЙ ХОЖИГДОЖ НҮДНИЙ БУЛАЙГАА ДЭЛГЭСЭН ЗҮГЭЭР Л МӨРӨӨРӨӨ БАЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ?