УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан пүрэв гарагт болно

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хулийн этгээдэд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдааны тов гарчээ.

Тодруулбал, шүүх хуралдааны тов энэ сарын 7-ны өдөр буюу пүрэв гарагт Улаанбаатар чуулгын танхимд болно.

Хэргийг нэхэн сануулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн ажлын 47 хоногийн турш хэлэлцэн, долоодугаар сарын 7-нд шийтгэх, цагаатгах тогтоолоо танилцуулсан билээ. Ингэхдээ 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бол 32 хүн, дөрвөн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оноосон юм. Тэгвэл анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг НПГ-ын хяналтын прокурорууд эсэргүүцэж, хүчингүй болгуулахаар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Нэр бүхий 48 хүнд холбогдох үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, зарим шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах, торгох ял оноосон нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй, ял хөнгөдсөн гэж прокурорууд үзэж, эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн билээ.

Шүүх прокуроруудын эсэргүүцлийг үндэслэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахын тулд “Хөгжлийн банк”-ны гэх 534 хавтаст хэргийг энэ сарын 9-нд хүлээн авсан юм.

Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Энхбатад нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, хоёр жил зорчих эрх хязгаарласан, “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмон, НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэг, “Бэрэн групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Мөнхтөр, “Алтай групп” буюу “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ, “Чингис хаан” банк, “Мондулаан трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Бүтэд, “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн эцсийн өмчлөгч Г.Батдорж, “Монгол драй милк”-ийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэбилэг, “Газ импорт” ХХК-ийн захирал П.Мягмардорж тэргүүтэй хүмүүст оноосон ял хэт хөнгөдсөн, нийгмийн хор аюулын шинж чанар, гэм буруугийн байдалтай тохироогүй гэж прокурорууд эсэргүүцсэн гэгдэж буй.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зөв шүү
зөв шүү
3 сар 4, 2024 16:17

прокурорууд шударга үнэний төлөө дуугарчээ дэмжинэ. асар их мөнгө завшигчид, түүний төлөө асар их хахууль авагчид гэмгүй мэт өнгөрөв. Жишээ нь Баттөрд олон арван тэрбум төгрөг хууль зөрчиж �##�бан уша�##�аа урвуулж олгож улсыг хохироосон Базархүүгийн Даажамба гэгч тэр этгээдээс хууль бусаар мөнгө завшуулсаныхаа төлөө 3 тэрбум төгрөгийг хахууль авсан байдаг. гэтэл 20 сая төгрөгөөр торгосон болоод ял завшуулсан нь шударга явд�##� уу шүүгчидээ.

Зочин
Зочин
3 сар 5, 2024 07:53

ЖИНХЭНЭ ТОМ ТУЛНУУД ЯАСАН Ч ҮГҮЙ ЖИЖИГХЭЭН ЖАРААХАЙНУУДЫГ ЧУЛУУ СӨХӨЖ АВААД ИХ ГОЛ РУУ НЬ ХӨӨГӨӨД ОРУУЛДАГТАЙ АГААР НЭГЭН БУС УУ? ТОМ ТУЛНУУД ЦҮНХЭЭЛД ХЭВТЧИХЭЭД ЯАХ Ч ҮГҮЙ УРДУУРАА ЯВСАН МАНГАР БАЦААНУУДЫГ ГАНЦ ЗАЛГИЧАХААД ХЭВТДЭГТЭЙ АГААР НЭГЭН БУС УУ?

Холбоотой мэдээ

Back to top button