Нийгэм мэдээ
Дэлхийн нүүрс төрөгчийн зах зээлээс ойн салбар үр өгөөж хүртдэг болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Ойн салбарын үндэсний чуулган “Ой 9+” II чуулган Төрийн ордонд болж байна.
Чуулганаар “Монгол орны ойн өнөөгийн байдал, салбарын бодлого”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Олон Улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдвээр мэдээлэл өгч, ойн салбарын хөгжлийн бодлогын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хэлэлцэж байна.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ чуулган дээр ойн чиглэлээр хийгдсэн болон хийх ажлуудаа танилцууллаа. Тодруулбал,
- Ойн агентлаг байгуулагдсан
- Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулга хийх
- Төсвийн хүртээмжгүй байдлыг шийдвэрлэж салбарын төсвийг 3 дахин нэмэгдүүлэв
- Ойн хөнөөлт шавжийн тархалтыг зогсоох тэмцлийн ажилд 2023 онд 273 мянган га ойн санд 944,8 сая мод хамгаалсан бол 2024 онд 330 мянган га ойн санд 1,1 тэрбум мод хамгаална
- Уул уурхайн эвдэрсэн газрыг дүйцүүлэн нөхөн сэргээлт хийлгэнэ.
Мөн Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд,
- Дэлхийн нүүрс төрөгчийн зах зээл /carbon market/-ээр дамжуулж Монгол орны ойн салбараас эдийн засгийн үр өгөөжийг хүртдэг болох
- Ойн ангийн босоо бүтэц, зохион байгуулалттай болгох
- Цалин хангамжийг сайжруулах
- Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлого гаргах
- Хөрөнгө оруулалтыг Сэргээгдэх эрчим хүч, Усан сан бүхий усжуулалтын систем, механикжуулалт руу хийх юм байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.