Нийгэм мэдээ
Т.Хангал, Г.Цэлмэг нар дүрд хувирч хүүхдүүдийг баярлуулжээ
Монголын сагсан бөмбөг, волейболын лигт тоглодог тамирчдын төлөөлөл хүн аалзны дүрд хувирч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бяцхан хүүхдүүдийг баярлуулжээ.
Монгол улсын их сургуулийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн оюутан, Үндэсний гар бөмбөгийн дээд лигийн “Натур Мед Ноён” багийн тамирчин Т.Хангал болон сагсан бөмбөгийн "Бишрэлт Металл" багийн тоглогч Г.Цэлмэг нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийг зорин очихдоо хүн аалзын дүрд хувирч бяцхан бэлэг барьжээ.
Тамирчид "Spiderman" баатрын дүрд дуртайгаас гадна багачуудыг баярлуулахыг зорилго болгосон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.