"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн дүгнэлт энэ сарын 15-нд гарна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд гарсан газын дэлбэрэлтийн улмаас таван хүн нас барж, 10 гаруй хүн түлэгдэж, 100 орчим айл эд хөрөнгөөрөө хохирсон юм. Тус ослын нэгдсэн дүгнэлт энэ сарын 15-нд гарах юм.
Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаа, прокурор ажиллаж байгаа бол хохирлын үнэлгээг гаргахаар тусгай баг ажиллаж байгаа аж.
Одоогийн байдлаар нийт найман төрлийн үзлэг, хэмжилтийг хийсэн байна. Тодруулбал, тухайн галд Дүнжингаравын уулзварт байрлах таван обьект өртсөн. Эдгээрийн нарийвчлалтай дүгнэлт ирэх сарын 1-нд гарах бөгөөд нийт хохирлын хэмжээ, сэргээн засварлах зардлыг Барилга хөгжлийн төвөөс гаргах юм байна.
Эргэн сануулахад, тус ослын газрын үзлэгийг 189 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан. Ослын нөхцөл байдлыг шинжээчдийн бүрэлдэхүүн тогтооно. Дүгнэлт 14-60 хоногт гарна гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Ослын улмаас учирсан хохирол, түүнийг засварлах зардлын хэмжээний нэгдсэн дүгнэлт энэ сарын 15-ны өдөр гарна.
Ослын талаарх мэдээллийг энд дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.