Сошиал трэнд

Николас Кэйж үлэг гүрвэлийн үнэт олдворыг Монголд буцаан өгөхөөр болжээ

Холливудын алдарт жүжигчин Николас Кейжтэй Монголын Засгийн газар шүүхдэлцэж ялалт байгуулжээ. 2014 онд Бэвирли хилсд болсон дуудлага худалдаанаас жүжигчин Николас Кейж дэлхийд хоёрхон байдаг Алиорамус хэмээх үлэг гүрвэлийн гавлын ясыг 260 мянган доллар буюу 720 гаруй сая төгрөгтэй тэнцэх мөнгөөр худалдан авчээ. Гэвч энэ олдвор Монголоос хууль бусаар гарсныг Холбооны шүүх тогтоож, Монгол улсын талд эргүүлэн өгөх шийдвэр гаргасан байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх ажил жил гаруй үргэлжилсэн ч манай улс энэ сард багтаан үлэг гүрвэлээ буцааж авахаар болжээ. 

Уг хэргийн тухай БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр "Үлэг гүрвэлийн яс болон бусад олдворууд Нью Иорк хотноо хадгалагдаж байна. Энэ сарын сүүлээр эх орондоо авчрахын тулд манай ажлын хэсэг болон Америкт байгаа Монгол Улсын Элчин Сайдын Яам идэвхитэй ажиллаж байна" гэв.

Түүнчлэн жүжигчин Николас Кейж "Надтай адил энэхүү олдворыг худулдаж авахаар алдарт жүжигчин Леонардо Ди Каприо үнэ хаялцсан"  хэмээжээ. Тэрээр шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрчээ.

Харин 2014 онд үлэг гүрвэлийг дуудлага худалдаагаар борлуулсан Эрик Прокоби хэмээх эр Америкийн хуулийнханд 20 гаруй үлэг гүрвэлийн олдвор илрүүлж тусалсан тул гурван сар хорих ял өгчээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button