ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл хоёр их наядад хүрлээ

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны хоёрдугаар сарын эцэст хоёр их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сартай харьцуулахад 4.1 (0.2 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 210.8 (9.4 хувь) тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт болж байна. Тэгвэл чанаргүй зээл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.3 хувийг эзэлж байна.

Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2024 оны нэгдүгээр сарын эцэст 7.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 81 (1.1 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.2 (18.7 хувь) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.8 (7.6 их наяд төгрөг) хувийг хэвийн зээл, 1.1 (88 тэрбум төгрөг) хувийг анхаарал хандуулах зээл, 1.1 (82.9 тэрбум төгрөг) хувийг чанаргүй зээл эзэлж байна.

Эсрэгээрээ хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны хоёрдугаар сарын эцэст 24.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 314.6 (1.3 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 5.8 (30.4 хувь) их наяд төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 88.4 хувийг эзэлжээ.

Харин анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны хоёрдугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 2.7 (0.2 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 162.6 (11.8 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.4 хувийг эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button