"The MongolZ" ОХУ-ын багийг ялж, тэмцээнээ цааш үргэлжлүүлж байна

CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж болохуйц, хамгийн өндөр шагналын сантай "PGL Major Copenhagen 2024" Данийн нийслэлд үргэлжилж байна. Дэлхийн шилдэг 24 баг оролцож буй тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцож байна.
Өчигдөр "The MongolZ" /2024.03.18/ хожигдох эрхгүй тоглолтыг Оросын "AMKAL" багийн эсрэг хийлээ. Эхний "Nuke" дээр "The MongolZ" 13-2 гэсэн харьцаатай хожиж, тэргүүллийг авсан ч "Mirage" дээр 8-13 гэсэн харьцаатай хожигдож, шийдвэрлэх тоглолт "Inferno" дээр явахаар болсон.
Эхний өдөр Туркийн "Eternal Fire", Данийн "ECSTATIC" багуудад тахим буулган хүнд байдалд орсон "The MongolZ" шийдвэрлэх тоглолт дээр 13-10 гэсэн харьцаатай хожиж, тэмцээнээ үргэлжлүүлэхээр болов. Шийдвэрлэх "Inferno" дээрх тоглолтод хоёр баг эхнээсээ ширүүн өрсөлдөж, ойрхон өрсөлдөөнийг үзүүлж байсан. Харин хоёрдугаар хагасаас "The MongolZ" террорист талын тоглолтууд сайн байж, өрсөлдөгчдөдөө боломж олгосонгүй.
"AMKAL" нутаг буцаж, "The MongolZ" Данид өнгөрүүлэхээ өдрөө сунгалаа. Өнөөдөр тэд 20.00 цагаас Хятадын "Lynn Vision Gaming" багтай тоглоно. Хожсон баг нь тэмцээнээ үргэлжлүүлэх бол хожигдсон нь гэртээ харина. Дээрх хоёр багийн тухайд Азидаа олон удаа учраа таарсан бөгөөд сүүлийн гурван тоглолтод "The MongolZ" ялжээ.
Т.НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайн байна баяр хүргэе з�##�уусаа урагшаа хөх тэнгэр та нарыг ивээг