ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ
Төгрөгийн хадгаламж нэгдүгээр сараас хойш 458 тэрбумаар өсжээ

Төгрөгийн хадгаламж 2024 оны хоёрдугаар сарын эцэст 17.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 457.8 тэрбум төгрөгөөр буюу 2.7 хувиар өссөн байна. Мөн өмнөх оны үетэй харьцуулахад 4.6 их наяд төгрөгөөр өссөн нь 35.8 хувь өссөн үзүүлэлт болж байгаа юм.
Тэгвэл дээрх төгрөгийн хадгаламжийн 14.9 их наяд төгрөг нь буюу 84.9 хувь нь иргэдийн хадгаламж байна. Харин 2.6 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байгаа юм. Үүнийг хувиар тооцвол үлдсэн 15.1 хувь болж байна.
Түүнчлэн валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 56.2 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 901.4 тэрбум төгрөгөөр буурчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.