ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Валютын хадгаламж сарын дотор 379 тэрбумаар буурчээ

Mөнгөний нийлүүлэлт 2024 оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.4 (20.8 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5 (38.3 хувь) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.9 (48.9 хувь) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Валютын хадгаламж 4.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 379.3 (7.8 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.5 (24.5 хувь) их наяд төгрөгөөр буурчээ.

Төгрөгийн хадгаламж 2024 оны гуравдугаар сарын эцэст 18.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 500.5 (2.8 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 5 (38.3 хувь) их наяд төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламжийн 15.3 (84.3 хувь) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 2.8 (15.7 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-18 13:39

Бэлэн мөнгө их тараасан в�##�ют өснө

Зочин
Зочин
2024-04-21 09:39

Олигархиуд, төрөөс төрсөн тэр олон тэрбумтанууд л эзэмшдэг болохоор одоо тэдэнд сонгуулиар тараах мөнгө хэрэгтэй болохоор авдаг юмаа мангаруудаа !

Холбоотой мэдээ

Back to top button