ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Валютийн хадгаламж буурч, гадагшаа чиглэсэн валютийн урсгал нэмэгджээ

ОУВС-гийн судлагаанд дурдсанаар манай улс долларжилтын үзүүлэлтээрээ дундаж түвшин гэсэн ангилалд хэвээр байна. АНУ-ын Засгийн газрын үнэт цаас жилийн 4.35 хувийн хүү амлаж байхад манай дотоодын арилжааны банкуудын ам.долларын хадгаламжийн хүү 3.6 хувьтай байгаа нь дотооддоо валютын хадгаламж нээлгэснээс гадагшаа хөрөнгө оруулалт хийх нь илүү өгөөжтэй байгааг харуулж буй юм.

Банкны салбарын харилцах, хадгаламжийн долларжилт 2024 оны 6 дугаар сард өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар буурч 22.8 хувьд хүрсэн байна. Энэ харилцах дансны долларын хадгаламж 28.8 хувьтай, хадгаламжийнх 36.6 хувийн үзүүлэлттэй байгаа бөгөөд үндсэнээ иргэд, аж ахуй нэгжүүдийн ам.долларын хадгаламж багассан дүн юм.

2022 оны ханшийн огцом сулралын үед эх үүсвэрийн долларжилт 36.6 хувьд хүрч өсөөд байсан бол 2022 оны эцсээс эхлэн экспорт, төлбөрийн тэнцэл сайжирч, гадаад валютийн урсгал нэмэгдсэнээр валютын ханш тогтворжиж, үүнийг дагаад долларын хадгаламж ч мөн эрчимтэй буурч эхлээд байна.

Валютийн хадгаламжийн хувь хэмжээ

Долларын хадгаламж ийнхүү буурсан нь төгрөгийн хадгаламж нэмэгдсэнтэй холбоотой юм. 2023 оноос эхлэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханш алгуур чангарч, ханшийн хүлээлт сайжирснаар төгрөгийн хадгаламжийн хэмжээ нэмэгдсээр байна.  

Гадаад валютын хадгаламжийн хэмжээ буурахад гадаад валютын бусад хөрөнгө оруулалтын өгөөж нөлөөлдөг. Дэлхийн томоохон Төв банкууд бодлогын хүүгээ удаан хугацаанд өндөр хэвээр хадгалж, гадаад валютаар хөрөнгө оруулалт хийх нь нэмэгдсэн бөгөөд энэ нь валютын хадгаламжийн өрсөлдөх чадварыг бууруулж буй.

Төгрөгийн хадгаламж болон валютийн хадгаламжийг харьцуулсан байдал

Энэ нь цаашид валютын гадагшлах урсгал нэмэгдэх, төгрөгийн ханшийн сулрахад нөлөөлөх боломжтой. Төгрөгийн хадгаламжийн өгөөж харьцангуй тогтвортой бол валютын хадгаламжийн өгөөж ханшийн савлагаанаас мөн хамаарч байна.

Өнөөдрийн байдлаар Монголд хувийн байгууллагын валютын харилцах хадгаламжийн хэмжээ 3.7 их наяд бөгөөд энэ нь нийт валютийн хадгаламжийн 42.7 хувийг бүрдүүлж буй юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 12, 2024 14:25

Удахгүй доллор буунашдээ олон уул уурхайнуудын борлуул�##�т өндөр байгаашдэээ

Холбоотой мэдээ

Back to top button