Нийгэм мэдээСПОРТ

The MongolZ Шанхайд зохиогдох ДАШТ-д Ази тивээс гурван баг оролцох эрхийг авч ирлээ

"PGL Major Copenhagen 2024" буюу CS2 тоглоомын ДАШТ Дани улсад Elimination Stage шатны тоглолтуудаар үргэлжилж байна. Дэлхийн шилдэг 24 баг оролцож буй тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцсон.

Манай улсын баг эхний хоёр тоглолтоо өчигдөр хийж Natus Vincere-д 13:10, Team Vitality 13:9 онооны харьцаатай хожигдсон. Хожигдох эрхгүй байранд бичигдэж байсан "The MongolZ" гурав дахь тоглолтоо ВО3 журмаар Бразилын paiN Gaming багтай хийж ялагдал хүлээлээ. 

Тэд өөрсдийнхөө сонгосон "Mirage"-ийн эхний хагасыг 8:4 онооны харьцаатайгаар дуусгасан. Улмаар хамгаалах талаасаа сайн тоглосны үр дүнд эсрэг багаа 13:9-өөр буулгаж авсан. Харин paiN Gaming багийн сонгосон "Nuke" дээр 13:10-ын харьцаатайгаар ялагдал хүлээсэн. Ийнхүү хоёр багийн тоглолтын тооны харьцаа 1:1 болсон юм.

Тэгвэл шийдвэрлэх "Inferno" дээр багууд тэнцүү тулалдаж гурван удаа Overtime гаргалаа. Улмаар эсрэг баг 22:19 онооны харьцаатайгаар ялалт байгуулав. Ингэснээр "The MongolZ" багийн ДАШТ Elimination Stage шатнаас өндөрлөж байна.

Гэхдээ тэд CS2 тоглоомын "Perfect World Shanghai Major 2024" буюу дэлхийн аваргад Ази тивээс гурван баг оролцох эрхийг авч ирлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button