"Хурдны зам дээр осолдсон иргэдийг нисэхийн эмнэлэгт хүргэсэн"

Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр буюу Хөшигийн хөндий дэх Чингис хаан нисэх буудал руу явах замд өнөө өглөө /2024.03.27/ 17 автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарлаа. Ослын шалтгааны талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа.
-"Чингис хаан" нисэх буудал явах замд болсон ослын шалтгааныг тогтоосон уу?
-Өнөөдөр өглөөний /2024.03.27/ 08.00 цагийн орчимд ТЦА-нд Чингис хаан нисэх буудал руу явах замд зам тээврийн ноцтой осол гарсан тухай дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн бүрэлдэхүүн ажиллаж, ослын нөхцөл шалтгааныг тогтоох хэргийн газрын үзлэг шалгалтыг хийж, авто замыг дөнгөж сая /11.20 цаг/ чөлөөлж байна.
-Ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүст хаана, ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Бид яаралтай түргэн тусламжийн 103 төвийн машинаар ослын газраас осолгаргасан 17 машинд сууж байсан зорчигчдыг нисэх буудлын гэмтэлд хүргэсэн. Одоогоор хэдэн хүн хүргэгдснийг хэлж мэдэхгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
uhernuud
Ганц шөнийн цасанд 17-уулаа мөргөлдөж байдаг сайхан гарууд юм аа. Манайхан нойр ихтэй хүмүүс нойрноосоо бол мөргөлдөө биз. Цаг барина гэж байхгүй ямагт л унтаж байгаад хоцроно. Автобуснд, жолооны ард тувтан үүргэлж явдаг хүмүүс.
Сайн жолооч нар юм
Хурдаа тохируулж бусдыгаа хүндэлж явмаар бна шүү.
Анхаар�##�тай хурдаа тохируулж явцгаая нөхөд минь.Аан