Нийгэм мэдээСПОРТ

Т.Санчир дахин Хасын Хүлэгүүдтэй нэгдлээ

Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн Улаанбаатар хотод эхлэхэд долоон хоног үлдлээ. Монгол Улсаа төлөөлөн энэ жилийн дээд лигийн аварга Хасын Хүлэгүүд болон удаах байрны Бишрэлт Металл багууд өрсөлдөнө.

Нийт найман баг хоёр хэсэгт орсон бөгөөд тэмцээний А хэсэгт Монголын Бишрэлт Металл, Хонг Конгийн Истерн, Малайзын НС Матрикс Дирс, Индонезийн Правира Харум Бандунг багууд багтсан бол Б хэсэгт Монголын Хасын Хүлэгүүд, Тайландын Хай-Тек, Сингапурын Адройт, Индонезийн Пелита Жаяа багууд багтсан байна.

Саяхан Бишрэлт Металл багийн Блэнд нутаг буцаж, Кристофер Блэйкийг эргүүлэн авч, Эрдэнэтийн Уурхайчдаас Г.Болор-Эрдэнэ, Сэлэнгэ, Бодонсоос О.Тулга нар нэг баг болов. Мөн Даниел Очефу гэх 211 см өндөртэй, төвийн тоглогчийг бүрэлдэхүүндээ багтаасан.

Тэгвэл өчигдөр /2024.03.27/ Монголын сагсан бөмбөгийн шилдгүүдийн нэг Т.Санчир Хасын Хүлэгүүд багт нэгдлээ. Тэрбээр ийнхүү Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээнд хуучин багтаа тоглохоор боллоо.

Анх 2011 онд Хасын Хүлэгүүд багт нэгдэж, лигийн анхны түрүүгээ хүртсэн түүхтэй. Үүний дараа 2013, 2016 онуудад дахин нэгдэж, аварга авсан. Ийнхүү дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2024-03-28 09:24

Энэ нөхөр чинь яасан олон зантай эмсэг амьтан бэ нээх мундаг нь юу юм овилоггүй гөлөг л байдаг даа

Зочин
Зочин
2024-03-28 14:21

САНЧИРГҮЙ ЯВААД ЖИНХЭНЭ ТООЛУУЛСАН ДАА НИРГЭСЭН ХОЙНО НЬ БАХИРЧЭЭ ГАРУУД ХОХЬ ЧИНЬ

Холбоотой мэдээ

Back to top button