СПОРТ

3x3: Азийн хоёр удаагийн аварга Монголын эрэгтэй шигшээ баг өнөөдөр тоглоно

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад энэ сарын 27-оос 31-ний өдрүүдэд болно.

Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцох эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өчигдөр /2024.03.28/ Сингапурыг зорьсон. Манай шигшээ баг үндсэн хэсэгт багтсан тул өнөөдөр эхний тоглолтоо хийх юм байна. Тодруулбал, эмэгтэй шигшээ баг Малайз, Филлипиний багтай тоглох бол эрэгтэй шигшээ баг Тайланд, Шри Ланкагийн багтай тоглох хуваарьтай байна.

Эргэн санабал, 2023 оны гуравдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн хооронд Сингапур улсад зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг эх орноо төлөөлөн оролцсон.

Эрэгтэй шигшээ багийн хувьд Азийн аваргын "А" хэсэгт зохион байгуулагч Сингапур болон урьдчилсан шатнаас эрхээ аваад байсан Тайваны багтай багтаж хэсгээ тэргүүлэн супер наймд шалгарсан. Харин хасагдах шатны тоглолтоо Казакстаны багтай хийж 10 онооны зөрүүгээр илүүрхээн шилдэг дөрөвт үлдсэн юм. Ингэснээр тэд медалийн эрхийн төлөө буюу алтан медалийн төлөө тоглох уу, хүрэл медалийн төлөө тоглох уу гэдгээ шийдэх чухал тоглолтоо байнгын хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэгч Шинэ Зеландын багтай хийж нэгхэн онооны зөрүүгээр буюу 19:18-ийн харьцаатайгаар буулган авч дөрөв дэх удаагаа Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөө тоглохоор шалгарч үлдсэн. 

Харин сүүлийн шатанд Ази тивийн гурван удаагийн аварга Австралийн шигшээ багтай аваргын төлөө дахин учраа таарсан. Хүнд тоглолтын эцэст цаг дуусахаас минут гарангийн өмнө А.Анандын холын зайн шидэлт амжилттай болж багаа аваргын тавцан руу хөтөлснөөр төдийлөн давж чадахгүй байсан даваагаа давж, хоёр дахь удаагаа аваргалсан юм.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button