Нийгэм мэдээ

Замын ажил ирэх сарын 10-наас эхэлж, 17 байршилд засвар хийнэ

Улаанбаатар хотын зам засварын ажил дөрөвдүгээр сарын 10-наас эхэлж, зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км замд засвар хийнэ .

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсээс дараах мэдээлллийг өглөө. Тодруулбал, "Энэ онд Нийслэлийн Замын Сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км замд ээлжит засвар хийж, хучилтын хийцийг хүчитгэх, инженерийн шугам сүлжээний худгуудын түвшнийг тохируулж өндөрлөх, хашлага, явган замын засвар үйлчилгээг хийх, тэмдэг тэмдэглэгээг шинэчилнэ.

Мөн чулуун хийцтэй авто замын хашлагуудыг солихгүй, түвшнийг өндөрлөж, замын нүхэн эвдрэл засварлах, заадас буюу хагарал гагнах, тэмдэг, тэмдэглэгээг сэргээх, гүүрний урсгал засварууд байнга хийгдэнэ" гэлээ.

Урсгал засварын ажлыг 2024 оны дөрөвдүгээр сарын 10-наас эхэлж, арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button