Жин нэмэх эрүүл аргууд

Жин нэмэх болон хасах нь зарим хүмүүсийн хувьд төвөгтэй зүйл болж өгдөг. Гэхдээ хэд хэдэн зүйлд өөрчлөлт оруулснаар өөрчлөлт хийх боломжтой. Тэгвэл Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албанаас гаргасан эрүүлээр жин нэмэх зөвлөмжийг харцгаая.
Биеийн жингээ эрүүл байгаа эсэхийг мэдэх арга
Биеийн жингийн индекс (BMI) эрүүл жинтэй байгаа эсэхийг мэдэхэд тусална. Үүнийг тооцохын тулд өндөр болон жинг ашигладаг. BMI тооцоолохын тулд ЭНЭ линк дээр дарж “Metric Units” гэсэн хэсгийг сонгоод нас, өндөр жин, хүйсээ оруулж тооцоолоорой.

ДЭМБ-ын зөвлөмжөөр бол БЖИ 18.5-аас бага бол бага жинтэй, 18.5-24.9 бол хэвийн жин, 25-29.9 бол илүүдэл жин, 30-34.9 бол таргалалтын 1-р зэрэг, 35-39.9 бол таргалалтын 2-р зэрэг, 40 болон түүнээс дээш бол таргалалтын 3-р зэрэг гэж үздэг.
Жин нэмэхэд тус болох зөвлөмжүүд
Буруу
Шоколад, бялуу, сахартай ундаа гэх мэт хүнс, ундаа их хэмжээгээр хэрэглэх замаар жин нэмэх гэж бүү оролд.

Хоол идэхээсээ өмнө их юм уухаас татгалз. Тэгвэл хурдан цадаж, жин нэмэх хэмжээний илчлэг авч чадахгүй болно.
Зөв
Өдөрт авах калорио эрүүл хэмжээгээр нэмж, бага багаа жин нэмэх. Насанд хүрсэн хүн ойролцоогоор 300-500 калори нэмэх нь тохиромжтой. Өдөрт авахад зохих калорийг ЭНЭ линк дээр дарж тооцоолоорой. Тус сайт руу ороод “Metric Units” гэсэн хэсгийг сонгож нас, хүйс, жин, долоо хоногт хэдэн удаа дасгал хийдгээ сонгоно. Хүнсний калорийг тооцохын тулд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан хүснэгтийг ЭНД дарж ашиглаарай.
Бага порцтой хоол олон давтамжтай идэх. Өдөрт 5-6 жижиг порцтой хоол идэж эхлэх.
Хоол дээрээ хачир нэмэх, нухсан төмс, бяслаг, шарсан талх гэх мэт. Мөн сүү ууж авах калорио нэмж болно.
Тэнцвэртэй илчлэг, шим тэжээлтэй хоол идэх. Доорх зураг дээр хоолны тавгийн хэдэн хувийг ямар хүнс эзлэх нь зохистой вэ гэдгийг харуулсан байгаа.

Мэдээж хамгийн сүүлд нь дасгал хөдөлгөөн хийх.
Эх сурвалж: NHS
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.