Top StoriesНИЙГЭМ

Ёс зүйгүй инфлюенсерүүдийг журамлах хуулийн зохицуулалт дутагдаж байна

Олны танил олон дагагчтай хүмүүсийг бид инфлюенсер гэж ойлгодог, нэрлэдэг. Тэдний хийж буй үйлдэл, үгт нь автаж, үлгэрлэн хүндэлдэг. Иймдээ ч тэд хэдий чинээ танигдаж, олныг дагуулж байна түүнийхээ хэмжээгээр нийгмийн өмнө хариуцлага үүрдэг. Гэвч манай улсын инфлюенсерүүд олонд танигдсан гэдгээ урвуугаар ашиглаж, ард иргэдийг "луйвардах" нь энгийн үзэгдэл болжээ.


-Олны танилууд ямар замаар хэрхэн луйврын гэмт хэрэгт холбогдов-

Кэйс 1: Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Бархүү, Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг нар гэр бүлээрээ “Эрхэт Монгол” группээс хэрэгжүүлж байсан “Grand Marshal luxury villas” хотхоны албан ёсны нүүр царай болсон. Тус жүжигчид тэр бүр сурталчилгаанд тоглож, иргэдэд аливаа эд зүйлийг санал болгодоггүй байсан нь иргэдийн сонголт хийхэд ихээхэн нөлөөлөв. Гэвч тухайн барилга өнөөдөр ашиглалтад ороогүй. Үүнээс үүдэн 100 айлын таун хаус, пент хаус, твин хаус, сингл хаус болон 300 айлын мульти хаус ангиллын орон сууц бүхий 400 айлын тансаг зэрэглэлийн цогцолбор хотхоны захиалагчид "хохироод" байна.

Кэйс 2: "Ай Ёо Доктор" эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийн нэвтрүүлгээр олонд танигдсан эмч Б.Дугархүү тогоо, хайруулын таваг, орны матраас зэргийг сурталчлах болсон. Ингэхдээ өөрийн эрүүл мэндийг мэдлэгийг ашиглаж, иргэдийн хэрэглэдэг зүйлсийг үгүйсгэх болов. Өөрөөр хэлбэл, түүний эрүүл мэндийн мэдлэгт итгэдэг хүмүүст яг өөрийнх нь сурталчилдаг тогоо шанагыг хэрэглэхгүй бол эрүүл мэндээрээ доройтож байна гэдэг үзэлд нь автав.

Кэйс 3: Комедиан Б.Идэр-Од нөхдийн хамтаар "IHC" нэртэй токен 2021 онд гаргасан. Түүнийг зохицуулах хуулийн орчингүй үед сурталчилгаа хийж, иргэдийг олноор уриалж байв. Үүнээс үүдэн тус зах зээлд хоёр их наяд төгрөг эргэлдэж, олон хүн токены хохирогч болж, мөнгөө түгжүүлж, өнөөг хүртэл авч чадаагүй байна.

Кэйс 4: Нэвтрүүлэгч асан Д.Одзаяа болон түүний нөхөр дуучин Заяа нар сугалаа явуулж нэг тохиолдлоор 23.6 сая төгрөг "халаасалж байв". Тэдний зарласнаар, 3333 хүнийг 50 мянган төгрөгийн сугалаанд оролцуулж, азтанг машинтай болгох байв. Нийт сугалаанд оролцогсдын тоог үнийн дүнд үржүүлбэл 166,650,000 төгрөг цуглахаар байв. Гэвч тухайн машины зах зээлийн ханш Lexus Nx 2019/2023 онтой нь дунджаар 83 сая, Toyato Crown majesta 2016/2022 дунджаар 60 сая төгрөг гээд тооцвол нийт 143,000,000 төгрөг юм. Үүнээс тэд 23 сая 650 мянган төгрөгийн ашиг гаргасан тооцоолол байдаг.

Кэйс 5: Домог IZ нэрээр олонд танигдсан бизнес эрхлэгч Б.Ирээдүй койн босгож, иргэдээс их хэмжээний мөн төвлөрүүлсэн. Тэрбээр өөрийгөө гадаадын том компанид ажилладаг, их хэмжээний цалин авдаг” гэж хүмүүст итгүүлдэг. Гэхдээ түүний орлогын гол эх үүсвэр нь мөрийтэй тоглоом байв. Түүнийг койн босгох үеэр тус мөрийтэй тоглоомын хууль бус үйлдэл нь ил болсон тул койнд төвлөрүүлж байсан хөрөнгийг буцаан тараахаа олон нийтэд зарласан. Гэвч иргэдийн дансанд мөнгө нь бүрэн шилжсэн гэдгээ олон нийтэд зарлаагүй орхисон. Энэ нь хохирсон иргэд хэнд хандахаа мэдэхгүй хоцорсон гэх хардлагыг үлдээсэн юм.

Кэйс 6: Жүжигчин, найруулагч СТА Б.Навчаа Herbalife, IG-Guard Chol-Free гэх сүлжээний бүтээгдэхүүнүүдийг сурталчилдаг. Ингэхдээ өөрийн эрүүл мэндэд ашиг тус үзүүллээ. "Намайг тураасан" гэдэг. Гэвч тус бүтээгдэхүүнээс шалтгаалан элэгний өвчлөл, гэмтэлтэй болсон тухай иргэдийн гомдол гарсаар байна. Мөн хэрэглэхээ больсон үед сөрөг нөлөө үзүүлж буйг ч хэлдэг.


Дээрх луйврын шинжтэй зарим хэргүүдэд иргэд гомдол гаргаж байв. Гэвч энэ нь яг хуулийн өмнө буруутай, луйвар хийсэн гэж зүйлчлэгддэггүй аж. Зөвхөн захиалагчийн даалгаврыг биелүүлж, хөлсөөр тус ажлыг хийсэн гэх хуулийн өмнөх өмгөөллийн процесс өрнөдөг байна. Харин нөгөө талд иргэдийн эд хөрөнгө, сэтгэл санаа, эрүүл мэнд зөвхөн тэдэнд итгэснээрээ тоглогдож хоцордог.

Ийм асуудал үүссээр байгаа ч манай улсад ямар ч хуулийн зохицуулалт байдаггүй. Харин тэдний сонгуульд оролцох, сонгуулийн талаарх сурталчилгаа мэдээлэл түгээх зэрэгт л хууль санаачлагч, улс төрчид анхаарч байна. Яг үнэндээ олны танилыг дагасан иргэд олон мянгаараа койн, сугалаа, байрны луйврын хохирогч болж байна. Энэ цаг үед олны танилууд нийтийг мунхруулж, луйврын шинжтэй үйлдэл хийж буйг журамлах хуулийн зохицуулалт нэн шаардлагатай байгаа юм.


-Дэлхийн зарим улс инфлюенсерүүддээ луйвардуулсан ч хуулийн зохицуулалттай болж чаджээ-

Гадаадын орнуудад инфлюенсерүүд луйвар гэж хэлж болохуйц зүйлс сурталчилж байгаад асуудалд орсон хэд хэдэн тохиолдол бий. Сүүлийн үед гаднын инфлюенсерүүдийн хамгийн их сурталчлах болсон луйвар нь койн юм.

Тухайлбал өнгөрсөн жилийн есдүгээр сард Хонконгийн цагдаа нар крипто инфлюенсер, ютүбер Жозеф Лам нарын зургаан хүнийг баривчилсан. Тэднийг “JPEX” нэртэй үйл ажиллагаа нь зогссон криптовалют арилжааны платформтой холбогдуулан баривчилсан байна. Хууль тогтоогчид 1,400 гаруй үйлчлүүлэгчээс гомдол мэдүүлсний дараа Лам нарын зургаан хүнийг баривчилж, 128 сая ам.доллар (Одоогийн ханшаар 432 тэрбум төгрөг) завшсан байж магадгүй гэж үзжээ.

Мөн 2023 оны сүүлээр Италид нэгэн томоохон залилангийн хэрэг гарсан нь тус улсын хамгийн алдартай инфлюенсер болох Чиара Феррагнитэй холбоотой. Тэр Instagram дээрх 30 сая дагагчдаа бялуу сурталчилж, борлуулалтын мөнгө нь эмнэлгүүдэд туслах сайн үйлсийн аянд зарцуулагдана гэсэн байна. Италийн албан тушаалтнууд арванхоёрдугаар сард бялууг худалдаанд гаргахаас өмнө үйлдвэрлэгч нь хэд хэдэн эмнэлэгт тодорхой хэмжээний мөнгө төлсөн байсныг илрүүлжээ. Мөн Феррагнийн компани 1 сая гаруй еврогийн ашиг олсон хэр нь огт мөнгө хандивлаагүй юм.

Уг явдлын дараа Италийн хууль тогтоогчид үйлдвэрлэгчид болон тэдний барааг сурталчилж буй хүмүүс сайн үйлсийн аянд зарцуулна гэж сурталчилгаа явуулах бол орлогын хэдий хэмжээг хандивлана гэдгээ мэдээлэхийг шаардсан хуулийн төсөл санаачилжээ.

Харин Франц улс өнгөрсөн жилийн зургаадугаар сард онлайн залилантай тэмцэхийн тулд инлфюенсерүүдэд зориулсан хууль баталсан. Тус хуульд инлфенсерүүдийг цахимаар ямар бүтээгдэхүүн сурталчилж болох эсвэл болохгүй гэдгийг тусгаж өгсөн юм. Тодруулбал шинэ хуулиар инфлюенсерүүдийг гоо сайхны мэс засал, цахим бооцооны сайт эсвэл криптовалют зэрэг санхүүгийн бүтээгдэхүүн сурталчилж төлбөртэй контент хийхийг хориглосон байна. Энэ хуулийг зөрчсөн нь тогтоогдсон компани эсвэл инфлюенсерүүдэд хоёр хүртэлх жилийн хорих ял мөн 300 мянган евро хүртэл торгууль төлж, цахим платформуудад нийтлэл оруулахыг хориглох арга хэмжээ авах юм.

Манай улсад ч мөн инфлюенсерүүдээр дамжих луйврын шинжтэй үйлдлүүд ихэссэн энэ үед гоо сайхны мэс засал, цахим бооцооны сайт, криптовалют, эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон санхүүгийн бүтээгдэхүүн сурталчилж төлбөртэй контент хийхийг хориглох шаардлага үүссэн нь дээрх жишээнүүдээр харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 1, 2024 08:12

Ymar teneguud n ene alialagch nariig dagadag bnaa

Зочин
Зочин
4 сар 1, 2024 08:26

ЗУРАМЛАХ ХУУЛЬ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ЖУРАМЛАХ ХЭРЭГТЭЙ.

зочин
зочин
4 сар 1, 2024 08:44

huurhii duu delgeciin hamaaraltai setgeciin ubchtun guud urubdmuur ch yum daa

Зочин
Зочин
4 сар 1, 2024 08:54

Одон чимэг чавганц одоо болио ичиж үхээ.

Зочин
Зочин
4 сар 1, 2024 09:26

Идэрод гэж нэг гуйварчингаас мөнгөө авмаар байна.

Зочин
Зочин
4 сар 1, 2024 10:25

дух цэцэг �########� бас сүртэй юу

Зочин
Зочин
4 сар 1, 2024 10:31

Мандахбаярын Сэлбэд барьж байгаа Grand Marshal тансаг зэрэглэлийн хотхон одоо болтол ашигл�##�тад ороогүй байгаа юмуу? Худ�##�ч луйварчны барилга барих ч гэж дээ?

zochin
zochin
4 сар 1, 2024 10:52

м�##� �########� нарын үгээр м�##�луулж, шүтэж явдаг үлбийсэн гөлөгнүүд хохино

Зочин
Зочин
4 сар 1, 2024 12:29

Дагаад бгаа хүмүүс нь бас энэ нөхдийг дуурайсан �##�и�##�агчид байхоо гэр бүлээрээ з�##�илан хийгээд бгаагаа ойлгохгүй �##�и�##�агчидшдээ удахгүй таг болноо

Үл таалагч
Үл таалагч
4 сар 1, 2024 13:17

Мөнгөний төлөө юу ч хамаагүй сурт�##�чилгаанд оролцож байгаа нь ёс зүйгүйг харуулж ард түмний хайр хүндэтгэлийг уландаа гишгэж байгаа нь харамсмаар... Улс төрд та�##�агдаад одон тэмдэг авсан байх л гэж ойлгож байгаа. Тэгсэн мөртлөө жүжигчний ажлыг хичнээн хүндийг нулимас дуслуулан ярьж түмний тархийг угаахаа больчих. Ёстой наадах чинь хялбар аргаар хоол олж иддэг амьтсууд учраас та нарын тоглолтыг үзээгүй өдий хүрсэн юм шүү. Соёлын ажлыг гадарлахтайгаа учраас ёс зүйгүй хэсэг нөхөд өөрсдийгөө сэтгэлгээний өндөрт хүрсэн мэт авирлаж байгаа нь та�##�агддаггүй шүү. Үнэндээ та бүхний боловсрол чинь соёл чинь хоцрогдож бна. түүнийгээ ойлгохгүй яваа нь харамсмаар...

ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
4 сар 1, 2024 13:34

Хууль бус сурт�##�чилгаанд оролцож мөнгөтэй болж ард олныг хохироож байгаа жүжигчид болон түүнийг сурт�##�чилж байгаа компанийг ЭМЯ болон хуулийн байгууллагууд анхаар�##�даа авч зөв дүгнэлтийг олон түмэнд хүргэх хэрэгтэй. АНУ-д иймэрхүү хэлбэрийн сурт�##�чилгаа зөндөө явагддаг ч эрүүл мэнд, хэрэглэгчдийн ашиг сонирхлыг хамга�##�ах байгууллагууд урьдчилан сэргийлэх ажлын �##�ба анхааруулга, сэрэмжлүүлэг, дохио санамжуудыг өгдөг. Энэ т�##� дээр ЭМЯ, хуулийн байгууллага анхаармаар бна.

Зочин
Зочин
4 сар 1, 2024 13:51

Эрчүүд нь гоо сайхан мэс заслууд сурт�##�члаад нүүр амаа янз бүр болгуулаад байдаг болсон байна лэн

Зочин
Зочин
4 сар 1, 2024 15:58

бүгдийг нь буудчаачээ

Зочин
Зочин
4 сар 1, 2024 16:08

2 Заяа гэж бас луйварчин Мандахбаярын байрыг рекламдаж тэр хотхон нь өнөөдрийг хүртэл ашигл�##�танд ороогүй, Мөнгөө өгсөн хэдэн мянган иргэд хохирч бна

Хашбат
Хашбат
4 сар 1, 2024 16:14

МЖЛ 88.3 радиогийн Хашбаяр, Анжигай гэсэн бас луйвар хийдэг зэвүүн гарууд бн. Ш�##� худ�##� ямарч бат�##�гаагүй зар сурт�##�чилгаа явуулж хонины арьс нөмөрсөн чоннууд мэт шир нүүртэнгүүд билээ. Хэд дахин хууртагдсан. Одоо дуугийн сонсохоор бөөлжис хүрмээр. Б�##�иар радио.

Зочин
Зочин
4 сар 1, 2024 16:47

Идэр-Од хулгайч луйварчин монгол з�##�уусаар сайхан тоглодог шүү. Ээж нь ард иргэдээр тоглоод хүү нь з�##�уучуудаар тоглоол сайхан. cагсууруулж онгироож байгаад мөнгийг нь хулгайлж луйвардаад аваад зугтсан тэнэг з�##�уус �######�өө маажаад хоцорвол

ООО
ООО
4 сар 1, 2024 20:05

ш�##� худлаа бүт эсвэл луйварчин компани сурт�##�чаад баахан жирийн иргэдийг хохироосон

ООО
ООО
4 сар 1, 2024 20:06

монголд ч гэсэн бүт хэрэглэж үзэсний дараа бу�####�д сайн гэж сурт�##�чилдаг болхоос сохроор мөн барилгын компаниуд олон иргэдийг хохироосон эд нарыг бас хариуцлага хүлээлгэх ёстой

ООО
ООО
4 сар 1, 2024 21:13

ЯЛАНГУЯА БАЙР ОРОН СУУЦ ЭНЭ БОЛ ХЭЗЭЭ Ч ТОГЛООМ БИШ ЭНЭ БОЛ БҮХ НАСААРАА ЦУГЛУУЛЖ ЭСВЭЛ АМЬДРАЛД 1 Л ОЛДДОГ БОЛОМЖ ХҮНИЙГ БАЙРЫГ ЛУЙВАРДАНА ГЭДЭГ БОЛ ЖИНХЭНЭ ГЭМТ ХЭРЭГ ТИЙМ БОЛХООР ЭНЭ ХҮМҮҮСЭЭС БАС ХАРИУЦЛАГА НЭХЭХ ЁСТОЙ

Холбоотой мэдээ

Back to top button