Нийгэм мэдээ
Антальягийн их дуулгад манай улсын тамирчид чансаагаараа 15-д бичигдлээ

“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох эрхийн тэмцээн болох Туркын Их дуулга гуравдугаар сарын 29-31-нд зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 94 орны нийт 661 тамирчин өрсөлдсөн юм. Манай улсаас 20 жүдоч зодоглолоо.
Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гончигсүрэн хагас шигшээд Бразилын бөхийг ялсанаар хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг хүрэл медаль хүртсэн. Ингэснээр Монгол Улсын баг тус тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 94 орноос 15 дугаар байрт бичигдэж, тэмцээнийг өндөрлүүллээ.
Т.НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yvahaa bsan doo odoo ulsiin mongo uregchid